Хөгжилтэй бөгөөд үнэний хувьтай зураг
2009 оны 08-р сарын 14 Нийтэлсэн battulga1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 554
Компьютерийн төхөөрөмжийн зурган тусламж
2009 оны 08-р сарын 12 Нийтэлсэн battulga0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 206
Блогийн зөндөө дизайнууд байна
2009 оны 07-р сарын 28 Нийтэлсэн battulgaХөөрхий gogo -ыг муулаад байсан чинь харин нийтлэг блогийн roller суулгацан байсан байна ш дээ. Одоо бусад блогийн адил ашиглаж болох юм байна.
http://www.finalsense.com/services/blog_templates/classics_templates.htm хаягаар ороод Theme татаад суулгаарай. Би нэг ийм theme сонгосон байх жишээтэй.
4 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 484
Visual studio code snippet
2009 оны 04-р сарын 14 Нийтэлсэн battulgaVisual studio Code Snippet гэдэг нь энгийнээр тайлбарлавал кодын template юм. Та програм бичиж байхдаа түгээмэл хэрэглэгддэг кодоо snippet болгож хадгалаад хэрэгтэй гэсэн үедээ хялбархан оруулж ирээд ашигладаг түүл юм. Жишээлбэл програм бичиж байхад if, for, foreach, try зэрэг үйлдлийг их ашиглагддаг шүү дээ. Тэгвэл эдгээрийн snippet -ын тусламжтайгаар үндсэн бичиглэлийг нь хялбархан оруулж ирж ашиглаж болох боломжтой юм.
CTRL+K, CTRL +X товчны хослолоор snippet-ын жагсаалтыг нээж харна.

Tools цэсний Code Snippet Manager ээс та эдгээрийг зохицуулах боломжтой. Мөн та тусгай түүлийн тусламжтайгаар өөрөө код оруулж болно.
Яаж оруулах талаар эндээс үзнэ үү
Visual Studio 2008 -ын snippet editor -ыг эндээс татна уу
Бас нэг дажгүй editor эндээс татна уу
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 217
Нийтлэг хэрэглэгддэг Visual studio -ын add-in
2009 оны 02-р сарын 22 Нийтэлсэн battulgaVisual studio 2005 болон түүнээс хойшхи хувилбар ашигладаг хүмүүст хэрэг болох болов гээд visual studio -ын add-in -ны жагсаалтыг орууллаа. Зарим нь үнэгүй зарим нь үнэтэй байгаа. Таны ажлыг хөнгөвчлөх add-in байгаа гэдэгт найдаж байна.
- ASPX Edit Helper
- Re-Sharper
- Power Commands
- Reflector
- GhostDoc
- Visual Assist X
- Rock Scroll
- TestDriven.NET
- NCover
- AnkhSVN
- ViEmu
- VisualSVN
- Theme Generator
- Skype Add-in
- XML Explorer
- Resource Refactoring
- Linq2Sql Debugger Visualizer
- Visual Studio File Explorer
- Visual Studio Window Manager
- TFS PowerToys
- Expression Tree Visualizer
- StyleCop
- Regions Manager
- Regionerate
- Code Keep
- CR Documentor
- DXCore Community Plugins
- NUnit
- CodeRush Xpress
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 338
C#.NET хэлний онцлог талууд буюу [ Syntax ]
2009 оны 02-р сарын 22 Нийтэлсэн battulgaC# програмчлалын хэл нь маш олон тооны давуу талуудтай. Ихэнх хэрэглэгчид тэдгээрийг мэддэггүй. Мэдэхгүйн улмаас энгийн хийчих зүйлийг их тойруу замаар хийдэг. Тиймээс доор миний бичих зүйлс танд хэрэг болох байх гэж найдаж байна.
C# програмчлалын хэлний Syntax -ын онцлогууд
- ?? Объектын Null эсэхийг шалгадаг оператор. Жишээлбэл Button b;
Button c=b ?? new Button(); - using Энэхүү блок нь IDisposable interface -с удамшсан обьектыг ашигласаны дараа автоматаар dispose хийж санах ойгоос чөлөөлөх оператор юм. Хүн маш их код бичих байх үедээ dispose хийхээ матрчихдаг. Мэдээж .NET garbage collection -р цэвэрлэдэг ч тэр болтол програмд хэрэггүй санах ой ашигласан үй түмэн хог новш бий болно шүү дээ. Ашиглахдаа
using (StreamWriter st = new StreamWriter())
{
...
} - Namespace alias Зарим нэг namespace маш урт нэртэй тэр болгон хэрэглэхэд төвөгтэй байдаг энэ үед alias хэрэглэх нь маш тохиромжтой. Жишээлбэл
using web = System.Web.UI.WebControls;
using win = System.Windows.Forms;
win.Button btn = new Button(); - Verbatim string Та жирийн string ашиглалтын үед зарим нэг онцгой тэмдэг ашиглах төвөгтэй байдгийг мэдэх байх. Хамгийн энгийн жишээл гэхэд файлын зам. filepath="c:Documents and SettingsAll UserMy Documents" энэ үед .net compiler алдаа өгнө. Хамаг учир backslash -нд л байгаа юм. Та string дотор онцгой тэмдэгтүүдийг backslash -ын тусламжтайгаар хэрэглэдэг. Тэгвэл энэ зовлонгоос ангижрахын тулд \ гэж давхар бичиглэл хийж болох ч энэ нь маш төвөгтэй байдаг учир verbatim string -г ашиглахаас өөр аргагүй. Та string -ын урд байрлах Quote " -ын өмнө @ тэмдэг тавьчих. Ингээд л таны string verbatim болчихно. Жишээлбэл: str=@"c:doc"
Тэр байтугай enter агуулсан string ч оруулж болно.
str=@" first line
second line"; энэ тохиолдолд ямар ч асуудалгүй ажиллана. Харим та ингэж асуумаар байгаа байх. Яаж " буюу Quote -ыг string -дээ оруулах вэ гэж. Энэ амархаан.
str=" this is a ""sample""";
Давхар quote тавьсанаар асуудлаас гарна.
3 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 617
Visual studio -ын хамгийн хэрэглээтэй товчны хослолууд
2009 оны 02-р сарын 18 Нийтэлсэн battulgaVisual studio нь өөр дээрээ хийгдэх бүх үйлдлийг товчны хослолоор хийж болохоор тохируулагдсан байдаг бөгөөд хэрэв та хүсэхийн бол өөрийнхөөрөө өөрчилж болно. Гэхдээ тогтмол байдаг бөгөөд хэрэглээтэй точны хослол буюу hotkey -ыг та бүхэн хүргэе.
- CTRL + TAB нээсэн олон цонхнуудын хооронд шилжинэ.
- CTRL + I та код бичих байх үед гял нэг юм хайя гэвэл энэхүү товчны хослолыг хэрэглээд араас нь залгуулаад тэр үгээ бичихэд тухайн курсор байрласан газраас хойш хайлт хийж очих болно.
- CTRL + - (minus) код editor дээр курсор өмнө нь байрлаж байсан хэсэгрүү үсрэнэ. CTRL+ + (plus) дар буцаж үсрэнэ.
- ALT+SHIFT+ENTER visual studio -ыг FullScreen болгоно. Буцаах бол дахиж дараад л ОK
- CTRL+K,CTRL+C та идэвхигүй болгохыг хүссэн кодоо select-лээд дараа энэхүү товчны хослолыг ашигласанаар коммент болгож хувиргана. Буцаахдаа CTRL+K,CTRL+U
- CTRL+] Нуман хаалтны эхлэл дээр байвал төгсгөл дээр нь, төгсгөлд байвал эхлэл дээр нь үсрэнэ.
- CTRL+Space autocompletion -ыг гаргана. Жишээлбэл та sector гэдэг хувьсагчтай байлаа гэж бодоход sect гэж бичээд CTRL+Space дарсанаар тухайн хувьсагч бүтнээрээ бичигдэх болно.
- CTRL+SHIFT+V Та ямар нэг текст COPY хийгээд дараа нь дахиад өөр text COPY хийсний дараа өмнөх нь устчихлаа гэж айх хэрэггүй. Энэхүү товчны хослолоор өмнө нь clipboard -д хадгалагдаж байсан бүх утгыг гаргаж болно.
- CTRL+M,CTRL+M Visual studio -н editor нь нэг гоё юм нь class, функцыг автоматаар эвхдэг явдал юм. Энэхүү товчны хослолоор эвхэгдсэн мэдээллийг задлах, мөн эвхэх үйлдлийг хийнэ.
- CTRL+K,CTRL+D Visual studio -ын C# editor нь VB editor оо бодвол хурдан ажиллагаатай. Яагаад гэвэл засвар хийгдэж буй мөрийг л шалгаж алдаатай эсэх, эвхэх, янзлах зүйл байвал хийдэг. Гэтэл зарим үед код автоматаар янзлагдахгүй орхигдох тохиолдол гардаг. Тэр үед энэхүү товчны хослолыг ашиглаж кодоо эмхэлж цэгцэлж болно.
- F4 Designer дээр ажиллаж байх үед хамгийн хэрэглээтэй товч. Та аль нэг control сонгоод энэхүү товчийг хэрэглэсэнээр Property-г нь харах боломжтой. Миний хувьд бүх түүл цонхыг autohide болгоцон байдаг болохоор их ашигладаг.
- CTRL+ALT+L Solution explorer -ыг дэлгэцэнд гаргах комманд
- CTRL+L Editor дээр курсор байрлаж байгаа мөрийг clipboard руу CUT хийх үйлдэл.
- CTRL+K,CTRL+K тухайн идэвхитэй мөрөн дээр bookmark тавьна.
- CTRL+K,CTRL+X snippet оруулах цонхыг гаргаж ирнэ.
- TAB,TAB энэхүү товчны хослолоор та бичиж байгаа object -ын event -ын функцыг автоматаар үүсгэнэ. Жишээлбэл button1.click+= гэж бичээд tab товчоо 2 удаа дарсанаар event -ын функц нь бичигдэх болно. Бас snippet -ын keyname -ыг нь мэдэж байвал автоматаар гаргана. Жишээлбэл: mbox гэж бичээд tab 2 дарсанаар Messagebox.Show() бичигдэнэ. foreach,for гэх мэт snippet аа та мэддэг байхад л хангалттай.
- ALT+SHIFT+F10 дарсанаар хэрэв таны бичиг буй класс аль нэг namespace -д байгаа бол түүний зарлагааг оруулах боломжтой болно. Жишээлбэл та FileInfo класс ашиглах гэж байлаа гэхэд System.IO -ыг оруулаагүй бол алдаа заана. Тэгвэл FileInfo дээр курсороо аваачаад тухайн товчны хослолыг хэрэглэж ямар namespace -д байгааг нь мэдэж болно.
- CTRL+SHIFT+Space тухайн ашиглах гэж буй функцыг тайлбар харна.
- CTRL+M,CTRL+D тухайн хувьсагч, болон классын бичиглэл дээр очно.
- CTRL+SHIFT+U сонгосон текстийг бүх үсгийг нь томоор болгоно, CTRL+U дарсанаар бүх үгийг жижгээр болгоно.
3 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 327
Warcraft тоглодогууд нь наашаа
2009 оны 02-р сарын 18 Нийтэлсэн battulgaМакро бичигчдийн форумаар тэнэж яваад энэхүү макрог оллоо. Хэрэв та Warcraft DOTA тоглодог бол доорх давуу талуудыг танд бий болгоно.
- Цэрэг болон баатарын цусыг автоматаар харагддаг болгодог.
- Санамсаргүй windows товч дарчхаар тоглоомоос гарчихдаг зовлонгоос ангижрана. Гэхдээ гарахыг хүсвэл баруун windows товчоо дарж болно.
- Inventor -дох юмаа хүссэн гарны товчоор удирдаж болдог болно.
- Баатруудын spell-ыг хүссэн товчоороо хэрэглэдэг болж болно.
2 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 420
Миний нүдээр Microsoft .NET болон бидний ирээдүйн технологи
2009 оны 02-р сарын 03 Нийтэлсэн battulgaМэдээлэл технологи хөгжихийн хирээр бидний мэдэх сурах зүйл үй олон болж сүүлдээ бодохоос толгой өвдөх шиг. Гэвч хоцрохгүйн тулд судалсаар л ...
Бидний сайн мэдэх Microsoft ирээдүйн хөгжилрүү арагшаа ч
харах завгүй зүтгэсээр. Би юу ярих гээд байна вэ гэхээр өөрийн өдөр
болгон ашигладаг .NET технологийн талаар.
3 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 599
let's play 2009 negj tootsoologch mongol program
2008 оны 12-р сарын 20 Нийтэлсэн battulga7 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 396
.NET дээр компонентын хэлбэрийг өөрийнхөөрөө өөрчлөх
2008 оны 11-р сарын 20 Нийтэлсэн battulga5 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 345
Блогийнхоо сүүлийн сэтгэгдлийг харуулах
2008 оны 05-р сарын 05 Нийтэлсэн battulgaХэрэв таны блогийн template нь custom-оор сонгогдсон буюу та өөрөө засварлах боломжтой сонголтыг хийсэн бол доорх кодыг weblog хуудсандаа нэмэж өгсөнөөр сүүлд бичигдсэн сэтгэгдлүүд харагдах болно.
Дэлгэрэнгүй»
9 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 190
Explorer дээр харагдах зургийн хэмжээг томсгох
2008 оны 05-р сарын 03 Нийтэлсэн battulga4 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 173
Desktop эсвэл Start цэсэнд байгаа програмаа гарны товчны хослолоор ажиллуулах
2008 оны 05-р сарын 03 Нийтэлсэн battulga0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 178
Програм бичдэг байхын тулд нэг сурах зүйл нь mouse бага ашиглах хэрэгтэй
2008 оны 05-р сарын 03 Нийтэлсэн battulgaСайн
программистууд болон экспертүүд бараг л хулгана ашигладаггүй. Яагаад
гэхээр тэдэнд цаг хугацаа гэдэг маш чухал зүйл. Мэдээж хурд хүчтэй сайн
компьютер дээр нь өөрийн чадвар бас сайн програм хангамж. Мэдээж тэр
сайн програм хангамж тэр болгон хүн бүрт тохироод байхгүй болохоор
үйлдлийн системийг өөрийнхөөрөө болгоод өөрчилчихдөг. Ингэж байж л
санаснаа хийж чадна шүү дээ. Дор хаяж л хэдэн програмаа Start цэснээсээ
хайгаад байхгүй ажиллуулдаг байх хэрэгтэй.
За ингээд Windows дээр хэрхэн хулгана ашиглахгүй програм ажиллуулахыг зааж өгье.
Дэлгэрэнгүй»
2 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 676